Ажлын байрны тодорхойлолт
Танилцуулга
Төв оффист ажиллах, суудлын автомашины техникийн үзлэг, оношилгоо, засвар үйлчилгээг хариуцан гүйцэтгэх механик засварчин ажилд авна.
Үндсэн үүрэг, хариуцлага
- Суудлын автомашины эвдрэл гэмтлийг оношлох, засварлах
- Хөдөлгүүр, явах эд анги, тоормос, жолоодлого болон бусад системийн засвар үйлчилгээ хийх
- Техникийн үзлэг, урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэх
- Засварын ажлын явц, ашигласан сэлбэг хэрэгслийн бүртгэл хөтлөх
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, багаж тоног төхөөрөмжийн ашиглалтын журмыг мөрдөх
Шаардлага
- Автомашины механик, засвар үйлчилгээний чиглэлээр мэргэжил эзэмшсэн байх
- Суудлын автомашины засвар үйлчилгээний ажлын туршлагатай байх
- Автомашины бүтэц, эд анги болон оношилгооны үндсэн мэдлэгтэй байх
- Багаж хэрэгсэл ашиглах чадвартай, нягт нямбай ажиллах
- Багаар ажиллах, хариуцлага хүлээх чадвартай байх
Давуу тал
- Автомашины компьютер оношилгоо хийх чадвартай
- Олон төрлийн суудлын автомашин дээр ажиллаж байсан туршлагатай
- Мэргэжлийн үнэмлэх, сертификаттай
Ажлын нөхцөл
- Ажлын төрөл: Бүтэн цагийн
- Байршил: Төв оффис
- Цалин: Ярилцлагын үеэр тохиролцоно
