Үндсэн хэсэг рүү очих
MSM Group

Харилцагчийн үйлчилгээ хариуцсан зөвлөх

MSM2 сарын өмнө
Цалин
₮3 сая - 3.5 сая/сард
Ажлын цаг
Бүтэн цагийн
Байршил
Төв оффис

Ажлын байрны тодорхойлолт

Танилцуулга

Харилцагчийн үйлчилгээ хариуцсан зөвлөх нь харилцагчдад бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар үнэн зөв мэдээлэл өгч, хүсэлт гомдлыг шуурхай шийдвэрлэн, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх үндсэн чиг үүрэгтэй ажиллана.

Үндсэн үүрэг, хариуцлага

  • Харилцагчдаас ирсэн дуудлага, хүсэлт, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх
  • Харилцагчийн мэдээлэл болон үйлчилгээний бүртгэлийг системд үнэн зөв хөтлөх
  • Шаардлагатай тохиолдолд холбогдох нэгжид хүсэлт, асуудлыг уламжлан шийдвэрлүүлэх
  • Үйлчилгээний чанар, харилцагчийн сэтгэл ханамжийг сайжруулах санал гаргах
  • Борлуулалтын зорилт, үйлчилгээний стандартыг ханган ажиллах

Шаардлага

  • Бакалавр болон түүнээс дээш боловсролтой
  • Харилцагчийн үйлчилгээ, борлуулалт эсвэл холбогдох чиглэлээр ажиллах сонирхолтой
  • Аман болон бичгийн харилцааны ур чадвар сайтай
  • Асуудлыг шуурхай шийдвэрлэх, үйлчлүүлэгч төвтэй сэтгэлгээтэй
  • Компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай

Давуу тал

  • Харилцагчийн үйлчилгээ, дуудлагын төв эсвэл борлуулалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
  • CRM болон харилцагчийн мэдээллийн систем ашиглаж байсан
  • Гадаад хэлний мэдлэгтэй

Ажлын нөхцөл

  • Ажлын төрөл: Бүтэн цагийн
  • Ажлын байрны байршил: Төв оффис
  • Цалин: 3,000,000–3,500,000 ₮