Ажлын байрны тодорхойлолт
Танилцуулга
Шингэн хүнсний бүтээгдэхүүний маркетингийн үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж, брэндийн танигдалт, борлуулалтын өсөлтийг дэмжих Маркетинг менежер ажилд авна.
Үндсэн үүрэг, хариуцлага
- Маркетингийн стратеги, жилийн болон богино хугацааны төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх
- Шингэн хүнсний бүтээгдэхүүний зах зээл, хэрэглэгч, өрсөлдөгчийн судалгаа хийх
- Бүтээгдэхүүн, брэндийн сурталчилгаа болон идэвхжүүлэлтийн ажлыг зохион байгуулах
- Дижитал болон уламжлалт маркетингийн сувгуудын үйл ажиллагааг удирдах
- Маркетингийн төсөв, хэрэгжилт, үр дүнг хянаж тайлагнах
- Борлуулалт болон бусад холбогдох багтай хамтран ажиллах
Шаардлага
- Маркетинг, бизнесийн удирдлага болон холбогдох чиглэлээр их, дээд сургууль төгссөн
- Маркетингийн чиглэлээр ажилласан туршлагатай
- Зах зээлийн судалгаа, маркетингийн төлөвлөгөө боловсруулах чадвартай
- Төсөв төлөвлөх, тайлагнах болон үр дүн шинжлэх чадвартай
- Харилцаа, зохион байгуулалт, багаар ажиллах ур чадвартай
- Хариуцлагатай, санаачилгатай, бүтээлч хандлагатай
Давуу тал
- Шингэн хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний салбарт ажиллаж байсан туршлагатай
- Брэнд хөгжүүлэлт болон бүтээгдэхүүний идэвхжүүлэлтийн туршлагатай
- Дижитал маркетинг, сошиал медиа сувгийн мэдлэгтэй
Ажлын нөхцөл
- Ажлын цаг: Бүтэн цагийн ажил
- Ажлын байршил: Төв оффис
- Цалин: 3,000,000–3,500,000 ₮
